ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Ерөнхий заалт
- www.skytel.mn нь Скайтел компанийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Скайтел ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
2. Вэбсайт ба түүний үйл ажиллагаа
- www.skytel.mn худалдааны тэмдэгтүүд нь Скайтел ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэбсайтын мэдээ, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэрэг нь бусад салбарууд дахь мэдээллээс зөрүүтэй байгаа тохиолдолд бусад салбаруудын мэдээллийг үнэн зөвд тооцно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл
- Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
- Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л э-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
- Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
- Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.
4. Интернет худалдаа
- www.skytel.mn вэбсайт интернетээр дамжуулан Скайтал компанийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, Скайтел группын охин компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаална
5. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын худалдаа
- Хэрэглэгч вэбсайтад байрлах байнгын шинэ дугааруудаас худалдан авах боломжтой.
- Хэрэглэгч сонгосон дугаараа сагсандаа хийснээс хойш 30 минутын дотор худалдан авалт хийх буюу төлбөрөө төлөх ёстой. Худалдан авалт буюу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн дугаарыг өөр хэрэглэгч худалдан авах боломжтой байна.
- Дугаараа очиж авахдаа өөрийн бүртгүүлсэн мэдээллийн дагуу иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.
7. Урьдчилсан төлбөрт цэнэглэгч картын худалдаа
- Худалдан авалт хийгдмэгц цэнэглэгч картын нууц дугаар 30 секундэнд багтан дэлгэцэн дээр гарч ирэх ба худалдан авагчид кодыг баталгаажуулах имэйл илгээгдэнэ.
- Эсвэл өөрийн нэгж авахыг хүсэж буй дугаарыг вэб сайтад хийснээр уг дугаарыг сонгосон нэгжээр шууд цэнэглэнэ.
8. Дараа төлбөрт хэрэглэгчийн утасны төлбөр төлөлт
- Утас нь хаагдсан хэрэглэгч төлбөрөө бүтэн төлсөн нөхцөлд үйлчилгээний эрх сэргээгдэх бөгөөд сар бүрийн 20-с өмнө төлбөрөө төлсөн хэрэглэгч 5% ийн хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй болно. 5%-ийн хөнгөлөлт нь дараа сарын ярианы төлбөр дээр хасагдаж тооцогдоно.
- Хаагдсан дугаарын эрхийг 24 цагийн турш нээх бөгөөд хэрэглэгч төлбөрөө хийснээс хойш 30 минутын дотор сэргээгдэнэ.
- Хэрэв утасны төлбөр нийт дүнд хүрэхгүй бол вэб оператор е-майлээр эсвэл утсаар хэрэглэгчид мэдэгдэж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж болно.
9. Гар утас болон бусад бараа бүтээгдэхүүний худалдаа
- Гар утас болон бусад бараа бүтээгдэхүүнд дараах ангилалд хуваагдана.
- Гар утас
- Модем
- Таблет
- Бусад электрон бараа
- Вэб сайтаар худалдан авсан төхөөрөмжүүд нь үйлчилгээний салбаруудаар зарагдаж буй нөхцөлтэй ижил буюу түүнээс илүү давуу нөхцөлтэй байна.
10. Үнэ, төлбөр тооцоо
- Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.
- Нийлүүлэгч байгууллагын бараа - тухайн нийлүүлэгч байгууллагын бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил үнээр борлуулагдана.
- Компанийн болон групп компанийн бараа - үндсэн үнээр борлуулагдана.
11. Вэбсайтын цагийн хуваарь
- Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
- Бүх төрлийн цэнэглэгч картын худалдаа: 24 цаг
- Шинэ дугаарын худалдаа: 09.00 – 18.00
- Утасны төлбөр төлөлт: 24 цаг
12. Баримтжуулалт
- Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
- Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
- Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.
13. Бараа буцаах нөхцөл
- Хэрэглэгч худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана.
- Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардалыг хэрэглэгч нэмж төлнө.
- Худалдан авагч барааг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор дээрх 2 заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой.
14. Бусад заалт
- Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
- Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 24 цагийн дотор буцаах эрхтэй.
- Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 1800-1515 утсаар оператортой холбогдон хийж болно.